СИНГАПУР УЛС РУУ АЯЛАХАД

бүлгийн нэр Our services

Эхний уулзалтандаа бид таны авах хүсэлтэй байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээ болон  таны эрүүл мэндийн байдлын талаар ерөнхий мэдээлэл олгоно.  Юуны өмнө та урьдчилсан байдлаар нэгтгэсэн өвчтөний түүх, MRI зураг болон рентген зураг, бичиг баримтуудын хуулбар  зэрэг материалуудаа өгөхөд хангалттай.

 

Бичиг, баримт хэрэгтэй зүйлүүдээ хүлээн авсныхаа дараа бид үйлчлүүлэгч нартайгаа хэд хэдэн зүйлүүдийн талаар цахим сүлжээгэээр дамжуулж асуух хэрэгтэй болно:

   - Биеийн ерөнхий байдал, боломж
   - Сэтгэл санаа, өөрийн байр суурь
   - Ажлын байдал
                                - Эмчилгээ үйлчилгээнээс хүлээж буй үр дүн
                                - Санхүүгийн байдал
                                - Боломжтой цагийн хувиар

Дээрхи зүйлүүдийн талаархи мэдээлэл авснаараа Сингапурт  очиж үйлчилгээ авах нь таньд хэр зохимжтой байгааг дүгнэн, бүх зүйлийг нь тусгасан, танд хамгийн боломжийн, нэгдсэн нэг шийдэлд хүрэх маш чухал байдаг.

 

 

Үүний дараа бид таньд тохирсон эмнэлгийн үйлчилгээг сонгохын тулд, түүнчлэн үйлчилгээг авахаас өмнөх биеийн тань байдалтай танилцах зорилгоор ярилцлага хийнэ. Мөн энэ талаар манай зөвлөгч зөвлөгөө өгөх боломжтой.

 

 

Сингапурт байх хугацаандаа байрлах зочид буудалд өрөө захиалах боломжтой бөгөөд ийм тохиолдолд цаг хугацаагаа зөв сонгох нь их чухал. Хэрэв хугацааг  өөрчлөх тохиолдолд  хүндрэлтэй байх талтай.

 

 Паспортоо хараахан аваагүй байгаа хүмүүст мэдүүлэг бөглөхөд нь туслалцаа үзүүлнэ, түүнчлэн Монголчууд Сингапур улсад 30 хоногийн турш визгүй зорчих эрхтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд визны хугацааг сунгах боломжтой.

 

 

Таны хүсэж буй үйлчилгээ болон эмнэлэгт хэвтэх хугацаанд гарах төлбөр болоод бусад зүйлүүдийн үнийн ерөнхий дүнг явуулна. Хэрэв үнийн дүнг боломжийн гэж үзвэл Сингапур руу явах төлөвлөгөөнд орж цаг авч бүртгүүлнэ.

 

 

 Хугацаагаа товлоно. Хугацаагаа товлохдоо их анхааралтай, хариуцлагатай хандах хэрэгтэй бөгөөд учир нь нарийн мэргэжлийн эмч нартайгаа тохиролцож цаг авч бүртгэнэ.

 

 

Пасифик Холдингийн эмч нар нь таны авах гэж буй үйлчилгээ, эмчилгээний талаар дуртайяа хариулах бөгөөд и-мэйл эсвэл Skype-р дамжуулж шууд зөвлөгөө авах боломжтой. Жич: Шууд харилцах нь тухайн эмчийн цагийн хувиаараас шалтгална.

 

 

Таны Сингапурт байх хугацаанаас нь хамаарч бид хөтөлбөр боловсруулна, мөн Сингапурын талаархи мэдээллийг урьдчилан өгч тухайн үеийн цаг хугацаанд нь тохируулан  таны амьдралдаа хийх хамгийн сайхан аялалуудыг бий болгох бүрэн боломжтой.

 

Таныг манай төлөөлөгч онгоцны буудлаас тосон авч зочид буудалд хүргэж өгнө. Сингапурт ирснээс хойш 24 цагийн дотор та эмчтэйгээ уулзаж, авах үйлчилгээнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, сонирхсон зүйлээ асууж мөн тэрээр мэс заслын эмч  таны биеийн байдалтай дахин танилцаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт шинжилгээ хийлгэх болно.

  Эмчилгээнд хамрагдсаны дараа нарийн мэргэжлийн эмч таны биеийн байдлийг үзэж, эмнэлгээс гарах боломжтой гэж үзвэл, та манайхаар эсвэл Сингапурын жуулчлалын компануудаар дамжуулан Сингапурын үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхох боломжтой юм.

 

 

Эх орондоо эргэж ирснийхээ дараа мөн цаашдаа таньд ямар нэгэн байдлаар туслалцаа үзүүлэхэд бид танд хэзээд бэлэн байх болно.

Дээр дурьдсан мэдээлэл нь Сингапураас эмчилгээ үйлчилгээ авах, мөн аялах талаар ойлголт авахад дөхөм болох бөгөөд энэ нь зөвхөн товч мэдээлэл болохыг анхаарна уу. Илүү дэлгэрэнгүй, бүрэн дүүрэн мэдээллийг манай төлөөлөгч нараас авах боломжтой.