Үйлчилгээ

бүлгийн нэр Сингапурын эрүүл мэндийн төв

ОРОН НУТГИЙН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВҮҮД


Сингапурын эмнэлэг үйлчилгээний төвүүд нь өргөн хүрээтэй үйлчилгээ үзүүлдэг бөгөөд зөвхөн эмнэлгийн тусламж үзүүлэхээс гадна, эмнэлгийн мэргэлжилтнүүдийн хурал цуглаан, сургалт мөн мэс засал зэрэг олон үйлчилгээнүүдийн төрлүүдийг цогцоор нь нэгтгэн үзүүлж байна. Түүнчлэн, эмнэлэг, биологийн чиглэлийн компанууд болох Eli Lilly, Novartis, GSK, ViaCell зэрэг улсдаа тэргүүлэгч компаниуд олширж байгаатай зэрэгцэн Сингапур улс нь бүс нутгийн анагаахын салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэдэг судалгааны төв болж байна. Abbott нь мөн Ази- Номхон далайн шим тэжээлийн судалгаа оношлогооны төвөө Сингапурт нээсэн хувийн хэвшлийн компани юм. Энэхүү төв нь АНУ-аас гадна нярай, хүүхэд, насанд хүрэгчдэд шинжлэх ухаанд суурилж гаргасан хоол тэжээлийн  хамгийн том шим тэжээлийн судалгаа оношлогооны төв юм.

БОЛОМЖИТ БАЙДАЛ

Гаднын үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээний үнэ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Азийн бусад орнуудад санал болгож буй үйлчилгээний тариф нь Сингапуртай харьцуулахад бага хэдий ч эмнэлэгт хэвтэх, нөхөн сэргээх эмилгээний хугацаа нь богино байдаг нь эцсийн үр дүндээ ижил хэмжээний мөнгөн төлбөр болдог. Иймээс үнэ тарифаас илүү АНУ, Европын улс орнуудад хийсэн эмчилгээ үйлчилгээтэй ижил хэмжээний чанартай, үр дүн сайтай үйлчилгээ авахаа бодолцох нь хэрэгтэй байх. Мөн тэрээр Эрүүл Мэндийн Яамны вэв хуудсанд зөвлөсний дагуу эмнэлгийн нөхцөл, мэс засал болон бусад төрлийн үйлчилгээ, хэвтэх тасгийн зэрэглэл зэрэг хэрэгтэй ангилалуудын үнийн саналуудыг үйлчлүүлэгчиддээ өгч, илүү ойлгомжтой, хүртээмжтэй байлгаснаар, нийт зардлаа тооцоолох боломжийг олгодог.

ГЭРЭЭСЭЭ ХОЛДОЖ ГЭРТЭЭ ХҮРЭХ

Сингапур нь олон улсын хот бөгөөд бүх үндэстний хүмүүсийг халуун дотноор угтан авахад бэлэн байдаг бөгөөд зорчиход харуул хамгаалалт сайн, аюулгүй, гэм хэргийн гаралт маш бага улс юм. Сингапур нь 180 улстай холбоо тогтоосон бөгөөд, тэрээр бусад улс оронтой харилцах, тээврийн асуудлыг шийдэхэд хялбар байдаг. Мөн олон үндэстний хот гэдэг утгаараа аялахаар ирж буй хүн бүр Сингапурын иргэдтэй өөрийн орны хэлээр ярьж, зан заншлаа сэргээж хуваалцахад асуудал гарахгүй байх болно.

СЭТГЭЛИЙН АМАР АМГАЛАН

Хилийн чанд руу явж байгаа хүмүүс сэтгэл амар байхыг хүсдэг. Сингапурт ирснээрээ эмнэлгийн үйлчилгээ авахын зэрэгцээ мөн гэнэтийн дайны аюул, нийгэм, засгийн болон газар усны үймээн самуун, байгалийн гамшиг зэрэг гадаад орчны аюулгуй байдалд санаа зоволгүй байж болно. Иймд Сингапурт та зөвхөн өвчнөө илаашруулах тал дээр л  анхаарлаа хандуулах болно.

СИНГАПУРТ БАЙХ ХУГАЦААНДАА ЯМАР ЗҮЙЛҮҮДИЙГ ХИЙХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Сингапур нь хүн амын нягтшил ихтэй, олон үндэстний өв уламжлал соёлыг нэгтгэсэн улс бөгөөд жилд 47 сая жуулчид хүлээн авдаг. Орчин үеийн, тав тухтай тус хот нь үндэсний баялаг, түүх соёлын өв уламжлалаас гадна чөлөөт цагаараа бүх төрлийн жуулчлагчдын сонирхлыг татахуйц үзвэр үйлчилгээ, тоглолт үзэх боломжтой.
Сингапурын хотын дэлхийн жишигт нийцсэн тээврийн хэрэгслүүд болох такси, автобус, хурдны гал тэрэг зэрэг нь  амар, хялбар, тав тухтай, үнийн хувьд боломжийн байдгаас гадна хэрэв та хүсвэл хувийн жолоочтой машин хөлслөх боломжтой юм.

УРЛАГ СОЁЛ


Дэлхийн урлагийн хотуудын нэг болох Сингапурт соёл урлагийн  наадмууд зохиогддог бөгөөд дэлхийн урлагийн төвүүд болох Эспланаде- Театр, Арт Хаус, Сингапурын Соёлын Музей, Азийн Соел Иргэншлийн Музей, Сингапурын Түүхийн Музейг үзэж сонирхох боломжтой. Түүнчлэн Хятад хороолол, Литл Индия, Арабын Гудамж зэрэг олон үндэсний явган зорчих газруудаар зочилж азийн соёлтой танилцаарай.

ХООЛ

Хоолны амталгааны хорхойтнууд Снгапурт очих нь диваажинд очихтой ялгаагүй байдаг нь энд Хятад, Энэтхэг, Малайз, Индонейз, Вьетнам, Япон, Солонгос, Зүүн зүгийн Дорнын, Америк, Европ зэрэг олон улс орнуудын хоолыг санал болгодогт оршино.

ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ


Сингапурт ирснээр аль ч насны хүмүүс чөлөөт цагаа үр бүтээлтэй, зугаатай өнгөрөөх боломжтой. Гэр бүлээрээ аялж байгаа хүмүүс, гэр бүлүүдэд зориулсан үзвэр үйлчилгээ үзэж, түүнчлэн хүүхэдгүй амарч байгаа хүмүүс олон төрлийн кафе, клубууд, шөнийн ресторануудад тухлан сууж амрах боломжтой.

ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Сигнапурт цэцэрлэг хүрээлэн олон байдаг бөгөөд Сингапурын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирснээрээ та нар амар амгаланг мэдрэх болно. Олонд танигдсан Сингапурын алдартай паркууд  болох Ботаник Цэцэрлэг, Зүүн Эргийн Парк, Өмнөд Марина Парк, Маунт Фабер Парк, Букит Тима Хилл зэрэгүүд нь ихэнхдээ усан сантай байдаг бөгөөд зугаалж амрахын зэрэгцээ мөн эрүүл мэндэд тустай  дасгал хөдөлгөөн хийх боломжтой.

ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ


Сингапурт байх хугацаандаа мөн та болон таны гэр бүлийн гишүүд тань эрүүл мэндийн багц үзлэг шинжилгээ, эмчилгээнд орох боломжтой. Энэ нь тусламж үйлчилгээ шаардлагатай үйлчлүүлэгчдэд энгийнээс цогцоор нь шинжилгээ хийх багцын олон төрлүүдийг санал болгодог. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ нь тав тухтай, нууцыг чандлан хадгалсан нөхцлөөр хангадаг.

ХОТООР ТАНИЛЦАХ

Сингапур дэлхийн жишигт нийцсэн олон төрлийн сэтгэл татам үзүүлбэрүүдийг санал болгодог бөгөөд тэр дундаа Шөнийн Сафари, Сингапурын Амьтны Хүрээлэн, Журонг Шувуун Парк, Сентоза зэргүүд багтдаг. Ихэнх газрууд нь тэргэнцэртэй хүмүүст зориулсан замуудтай бөгөөд тэргэнцрийг захиалан авч болдог.

ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ

Орчардын гудамж нь дээд зэрэглэлийн тансаг хэрэглээний худалдааны гудамж бөгөөд энд байрлах олон том худалдааны төвүүд, шөнийн дэлгүүрүүд нь сүүлийн үеийн тренд загварууд, дэлхийн нэртэй брэндүүдийн барааг худалддаг. Тэрээр нэр төрлүүд нь гоо сайхны бүтээгдэхүүн, загварлаг хувцас, цаг, гэр ахуйн бараа, спорт бараа зэргээр хязгаарлагддагүй байна.

СПА, АЛЖААЛ ТАЙЛАХ ТӨВҮҮД

Алжаал тайлж залуужихыг хүсэж буй үйлчлүүлэгч нарт зочид буудлууд болон хотын төвд байрлах спа, велнес болон алжаал тайлах төвүүдийг санал болгож байна. Тэрээр Ази болон Европын олон төрлийн үйлчилгээнүүд, гоо сайхны эмчилгээ, массаж зэргийн ариун цэврийн өндөр шаардлага хангасан нөхцөлд мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж байна.

ТЭРГЭНЦЭРТЭЙ ХҮМҮҮСТ ЭЭЛТЭЙ ХОТ

Сингапур нь тэргэнцэртэй хүмүүсийн боломж бололцоог, идэвхи, амьдралын чанрыг нэмэгдүүлэх зорилгоор маш сайн шийдэж чадсан хот бөгөөд хязгаарлах болзошгүй асуудлуудыг тухайн хүмүүст ээлтэйгээр шийдсэн хот бөгөөд нийтийн тээврийн хэрэгслүүд болох хурдны гал тэрэг, автобус зэрэг нь тус хүмүүст зориулсан цахилгаан лифттэй бөгөөд худалдааны төвүүд, үзвэр үйлчилгээний газрууд нь ариун цэврийн өрөө цахилгаан шат зэргийг тэргэнцэртэй хүмүүст ээлтэйгээр зохион байгуулсан байдаг.

ЭМЧИЛГЭЭНИЙ ДАРАА ЮУ БОЛОХ ВЭ

Сингапурт хийгдсэн эмчилгээний дараа эх орондоо эргэн ирээд эмчийн өгсөн заавар зөвлөгөөг мөрдөж мөн тэнд хийгдсэн эмчилгээ, таны биеийн байдлийн талаар үзлэгийн эмчдээ бүрэн мэдээлэл өгөх боломжтой. Түүнчлэн үзлэгийн эмч нь Сингапур дахь эмчийг эрүүл мэндийн байдал болон бусад мэдээллээр хангах хэрэгтэй.
Эргэж ирсэний дараа таньд Сингапурын эмч нарын туслалцаа хэрэг болвол үйлчлүүлэгчдийн асуудал хариуцсан төвтэй холбогдож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар төлөвлөгөө боловсруулж мөн яаралтай нөхцөлд эмнэлгийн чиглэлийн тээвэрлэх үйлчилгээг зохицуулж болно. Эрүүл мэндийн байдлыг хянахын тулд тогтмол үзлэгт хамрагдах боломжтой бөгөөд Сингапурын эмчийн эмчилгээний зааврыг бүрэн дагах боломжтой болно.

НӨХӨН СЭРГЭЭХ ЭМЧИЛГЭЭ


Сингапурын төв нь үндсэн эмчилгээний дараа физик болон нөхөн сэргээх эмчилгээ, зөвлөгөө зэрэг үйлчилгээнүүдийг цогцоор нь үзүүлдэг бөгөөд Гадаад Үйлчлүүлэгчдийн Асуудлыг Хариуцсан Төвтэй холбогдож, тус үйлчилгээнд хамрагдах боломжтой.

ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ

Эрүүл мэндийн цогц үйлчилгээг сонирхож байгаа үйлчлүүлэгчдэд Сингапур хамгийн тохиромжтой газар бөгөөд тусгай зөвшөөрөлтэй Хятадын уламжлалт эмчилгээ, бариач, гоо сайхны СПА, алжаал тайлах төвүүдийг цогцоор нь мөн санал болгож байна.

ЭМЧИЛГЭЭНИЙ ДАРААХ АСАРГАА СУВИЛГАА

Сингапурын эмнэлгүүд нь хүн амдаа зориулж эмчилгээг нарийвчлан төлөвлөсөн үе шатаар эмчилгээг хийдэг. Мөн гадаадын үйлчлүүлэгч нар маань гэрийн асаргаа сувилгааг авах боломжтой. Та энэ талаар сонирховол бидэнтэй холбогдоно уу.