Бидний тухай

бүлгийн нэр Сингапурын эрүүл мэндийн төв

Сингапурын Эрүүл Мэндийн Төв нь  үйлчлүүлж буй хүн бүрт тохирсон мэргэжлийн өндөр түвшингийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна бид Сингапур улсад дэлхийн жишигт нийцсэн аялал жуулчлалыг санал болгож байгаадаа сэтгэл хангалуун байна. Манай хамт олон нь эрүүл мэндийн болон аялал жуулчлалын  чиглэлээр өөрсдийн хуримтлуулсан мэдлэг туршлагадаа тулгуурлан ажиллаж байна. Таныг Сингапур дахь эрүүл мэндийн аялалдаа сэтгэл хангалуун байлгах үүднээс манай хамт олон цахим сүлжээгээр дамжуулан үйлчлүүлэгч нартаа аялалынх нь өмнөх бэлтгэл болон эмчилгээний явцын талаарх боломжит бүхий л  мэдээллийг урьдчилан хүргэдэг. Сингапур Улс нь эрүүл мэндийн дэд бүтэцдээ хамгийн их, шилдэг хөрөнгө оруулалт хийж чадсан Азийн номер 1 орон бөгөөд бидний санал болгож буй бүх төрлийн эмнэлгийн  тусламж үйлчилгээг  мэргэжлийн өндөр түвшинд үзүүлдэг.

ЯАГААД СИНГАПУРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙГ СОНГОХ ВЭ?

Бидний мэдлэг туршлага, чадвар дээр тулгуурлан үйлчлүүлэгчид маань хилийн чанадад хийлгэх эмчилгээ үйлчилгээнийхээ чанар, аюлгуй байдал, тав тухтай аялалдаа сэтгэл хангалуун байж болно. Манай хамт олон нь Сингапур улсын Пасифик Холдингийн мэргэшсэн хамт олонтой хамтран эмнэлгийн тусламж үйлчилгээг санал болгох бөгөөд цахим сүлжээгээр дамжуулан чирэгдэл хүндрэлгүйгээр зохион байгуулна.
Сингапур болон манай улсын хооронд цагийн зөрүү байхгүй. Сингапурын нарийн мэргэжлийн эмч нар манйай төвөөрөө шууд дамжин  өвчтөн болон эмч нартай нь холбогдож, үзүүлэх гэж буй эмнэлгийн тусламжынх  нь талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг  өгдөг. Түүнчлэн, манай үйлчлүүлэгч нарыг тухайн төвийн хариуцсан менежер нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөнд тусгаж, хариуцан ажиллах үүрэг гүйцэтгэнэ.

СИНГАПУРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯАЖ ЯВАГДДАГ ВЭ?

Сингапурын Эрүүл Мэндийн төв нь үйлчлүүлэгч тус бүрт зориулагдсан тусгай, цогц үйлчилгээнүүдийн хөтөлбөр боловсруулж тэдэнд чанартай, баталгаатай үйлчилгээ үзүүлж байна. Хилийн чанадад эмчилгээ үйлчилгээ хийлгэх хүсэлтэй байгаа хүмүүст бид нар тусгайлан анхаарал тавьж,  тэдгээрт манай компанийг сонгох нь мэргэжлийн өндөр ур чадвартай, нэр хүндтэй хамт олонтой хамтран ажиллах нь ямар их ач холбогдолтой болохыг харуулах үүднээс санал болгож буй үйлчилгээнүүдийхээ талаар зөв зүйтэй, өргөн  мэдээлэл өгөхийг эрмэлзэж байна.
Тав тухтай, чирэгдэлгүй үйлчилгээг авах үүднээс 5-10 хоногийн өмнө урьдчилан бэлтгэл ажил хийх шаардлагатай . Та хилийн чанадад хамгийн сайн, өөртөө тохирсон эмнэлгийн тусламж үйлчилгээг авахын тулд  бидэнтэй хамтран ажиллаж  бүх асуудлыг урьдчилан шийдвэрлэх нь  хамгийн үр дүнтэй байдаг.